Танилцуулга
Танай байгууллагын хамгийн том HR сорилт юу вэ?
Хиймэл оюунд дасан зохицох чадвар — AI adaptation
20.00%
Цалин хөлсний дарамт / Цалингийн өсөлтийн шахалт — Salary pressure
10.00%
Ажилтны оролцоо, идэвх — Engagement
10.00%
Манлайлал / Удирдлагын чадавх — Leadership
10.00%
Ажилтны шилжилт хөдөлгөөн — Turnover
10.00%
Ур чадварын дутагдал — Skills Gap
0.00%
Ажиллах хүчний олдоц — Workforce Availability
40.00%
Танилцуулга
About MHRI | Бидний тухай
Бидний тухай“Монголын Хүний Нөөцийн Институт” нь хүний нөөцийн зөв бодлого, хүний нөөц хөгжүүлэлтийг дэмжих,  хөдөлмөрийн зах зээлийн судалгаа шинжилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, ахисан түвшний сургалт зохион байгуулах, Олон Улсын мэдлэг туршлагыг нутагшуулах зорилго бүхий салбарын анхдагч мэргэжлийн, мэргэшсэн байгууллага юм.

МХНИ -ийн хэтийн зорилго нь:
Монголын Хүний Нөөцийн Институт (МХНИ) нь 2005 онд байгуулагдсан, Монголын хүний нөөцийн салбарын хөгжил, стандарт, мэргэжлийн ур чадварыг төлөвшүүлэхэд 20 жилийн турш бодитой хувь нэмэр оруулж ирсэн анхдагч байгууллага юм. 

Бид хүний нөөцийн бодлого болон хүний капиталын удирдлагыг илүү үр ашигтай, тогтвортой болгохын тулд судалгаа-аналитик, чадавхжуулах сургалт, төслийн хэрэгжилтийн дэмжлэг, олон улсын мэдлэг туршлагын нутагшуулалтыг нэг цогц шийдэл болгон хэрэгжүүлдэг. 

Өнөөдөр МХНИ нь 1500 гишүүн байгууллага, 7000+ мэргэшсэн төгсөгчтэй өргөн хүрээний сүлжээг бүрдүүлсэн бөгөөд Монголын салбар бүрийн манлайлагч байгууллагууд бидэнтэй хамтран ажиллаж байна. 

Анхдагчийн манлайлал, туршлага дээрээ тулгуурлан хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагын судалгааг тогтмол хийж, байгууллагуудын бодит хэрэгцээнд нийцсэн сургалт, хөгжлийн хөтөлбөр, төслийн шийдлүүдийг хэрэгжүүлэн, олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулж Монголын онцлогт тохирсон хүний нөөцийн удирдлагын загварыг хөгжүүлэхийг зорьж байна.

HR Фото